2013년 2월 13일 수요일


Гэр бүл бологч гадаадын эмэгтэйчүүд “ Солонгост амьдрах эрх” хамтдаа зохиох ажил

-      -Иргэний бүртгэл мэдээллийн газарт “ Түр байрлах эрхээ ном ёсоор нь авах” үйл ажиллагаа


Бид бол Солонгос хүний хань ижлийн хувьд Солонгост амьдрахаар ирсэн хүмүүс билээ.
Гэр бүл бологч гадаадын эмэгтэйчүүдийн хувьд өөрсдөө “ Солонгост амьдрах эрх”ийг шаардаж болох уу???

Анхаарал тавьж, санаа зовж, “ Асуудал байна” гэж хэлэх нь
“Солонгост амьдрах эрх” хамтдаа зохиох ажлын анхны шат болно.




Юунд анхаарал тавих вэ??

1. Нөхөргүйгээр ганцаараа иргэний харьяалалд бүртгүүлэхээр очиход нөхрөө авч ирэх хэрэгтэй гэнэ үү?

2. Иргэний харъяалалд бүртгүүлэх болон байнга оршин суух эрх авахад Иргэний бүртгэл мэдээллийн газраас 30 сая вонын түрээсний гэрээний бичиг хэрэгтэй гэнэ үү?

3. Нөхрөөсөө салсан байхад баримт хангалттай биш гээд оршин суух эрхийг сунгаж өгөхгүй байна гэнэ үү?

4. Солонгос улсын иргэний бүртгэл болон байнга оршин суух эрх харамсалтайгаар бүртгэгдээгүй юу?

5. Солонгос хүүхдэд зориулсан ярилцлага хэлэлцээр байдаг боловч виз сунгахгүй байна уу?

6. Бусад хууль бус гэж бодож байгаа Иргэний бүртгэл мэдээллийн газрын үйл явдал?



Яах хэрэгтэй вэ??

1. Ганцхан надад биш, найз нөхдөд дээрх хүнд асуудлууд байвал Гадаад болон гэр бүл бологч эмэгтэйчүүд “ зөвлөгөөний газар”тай хамтран зөвлөлдөж, арга замыг хайх хэрэгтэй.

2. Мэдээж хялбар шийдэгдэхгүй. 1 жил, 2 жил болсон ч шийдэгдэхгүй байж мэднэ.

3. Гэвч бид бүгдээрээ “Асуудал байна” гэвэл хэзээ нэгэн цагт Солонгос засгийн газар ч, улс төрийн бодлого ч өөрчлөгдөхгүй гэж үү????






Бид бол “ Солонгост  амьдрах эрх “ байхгүй юу? Найз нөхөдтэйгээ ярилцая.


1.       Вьетнамаас ирсэн “ Тран Ти Хон”

Би Солонгост ирээд 7 жил болсон. Гэвч одоо хүртэл солонгос иргэний бүртгэлд орж чадаагүй. Нөхөр маань иргэний бүртгэл хийхээр хамт явж өгөөгүйгээс билээ. Би 2 хүүхэдтэй. Гэвч нөхөр маань мөнгөгүй гээд иргэний бүртгэл хийж өгөхгүй байна. Бачимдаж байна. Нөхөр мөнгөгүй нь миний буруу биш, яагаад би одоо болтол иргэнд бүртгүүлж болохгүй юм бэ?



Өөрөө болон хамтран амьдарч буй гэр бүлийн нэр дээр 30саяас дээш вонын хадгаламжийн дэвтэрийн баримт,  үл хөдлөх хөрөнгийн баримт, түрээсний гэрээний бичиг, өөрийн болон хань ижлийн ажлын газрын баримт болон орлогын баримт зэргээс 1 нь байвал иргэний үнэмлэх /F5 авах эрхтэй. 


2.       Пиллипинээс ирсэн “Лили”

Би 6 настай болон 2 настай хүүхэдтэй.  Салах зарга өгсөн боловч хүүхдүүдийгээ тэжээх эрхийг авч чадаагүй, ярилцлага хэлэлцээр л авсан. Би солонгост аюулгүй байдлаар хүүхдүүдтэйгээ уулзах эрх байна уу?



-Хуулийн газраас ярилцлага хэлэлцээр хийх эрхийн баримт, мөн хүүхэдтэйгээ уулзаж байгаа баримт байвал хүүхэд нь 18 нас хүртэл солонгост оршин суух эрхийг сунгаж өгнө.

-Гэвч хүүхэдтэйгээ уулзахгүй байгаа тохиолдолд солонгост оршин суух эрхийг сунгаж өгөхгүй болно.


3.       Хятадаас ирсэн “Лин”

Солонгос нөхөртэй суусан билээ. 2 хүүхэдтэй. Гэхдээ нөхөртэйгээ суухаас өмнө солонгост визгүй ажиллаж байсан. Тиймээс нөхөртэйгээ гэрлэхдээ  Иргэний бүртгэл мэдээллийн газарт торгууль төлсөн. Ингээд 4 жил сайхан амьдарсан. Гэвч иргэний зөвшөөрөл өгөхгүй байна.



Иргэний бүртгэл болон байнга оршин суух эрхийг зөвшөөрөхгүй бол Иргэний бүртгэл мэдээллийн газрын нэр дээр гүйцэтгэх зарга өгөх боломжтой. Ойролцоо зөвлөгөөний газраас зөвлөгөө авна уу.


4.       Камбужаас ирсэн “Хун”

Би салаад хүүхдээ асарч байгаа. Хүүхэд асарч байгаа учир оршин суух эрхийг сунгаж өгч байна. Мөн иргэний үнэмлэх авахын тулд солонгос хэлний шалгалтанд тэнцэх хэрэгтэй гэнэ. Гэвч заавал солонгост асарвал оршин суух эрхийг сунгана гэнэ. Би үйлдвэрт 10 цаг ажиллаж, хүүхдээ асарч, солонгос хэл сурах хэрэгтэй байдаг. Салалт хийгээгүй хүмүүс солонгос хэлний шалгалт өгөхгүй байж болоход яагаад би солонгос хэлний шалгалт өгнө вэ. Солонгос хүнтэй амьдраагүй тохиолдолд солонгос иргэний үнэмлэх авах арга өөр байх уу? “гадуурхал” гэж бодож байна.



Ялгавар гадуурхал гэж бодож байна уу? Өөрчлөх хэрэгтэй. Бид хамтдаа системийг өөрчлөх үйл ажиллагаа хийх хэрэгтэй.









Бид хамтдаа гэр бүл бологч эмэгтэйчүүд солонгост аюулгүй байдлаар амьдрах эрхийг хиййцгээе.....



“Оршин суух эрх” нь гэр бүл бологч шилжин суурьшигчийн тавих эрх болно.

Ойр хавьдаа оршин суух эрхийн сунгалт, F5/ иргэнийй бүртгэлийг зөвшөөрөхгүй байгаа зэрэг хүнд хэцүү асуудалтай найз нөхөд байна уу? Хамтдаа анхаарч бодож замыг нь ольё. Ойр хавийн гадаадын болон шилжин суурьшигч эмэгтэйчүүдийн зөвлөгөөний газартай зөвлөлдье.



«다국어 쳬류, 가정폭력 전화상담은 Tel : 1577-1366»

본 활동은 «이주여성이 안전하게 살 권리 확보를 위한 연대»에서 진행됩니다.

이 홍보물은 '아름다운재단의 2012 변화의 시나리오 스폰서'로 제작되었습니다.