2013년 2월 13일 수요일

Хуулийн байгууллагаас гаргасан “ Иргэний бүртгэлээс өмнө байнгын оршин суух эрхийг эхэлж өгөх систем” д асуудал байна .....


Хуулийн байгууллагаас гаргасан “ Иргэний бүртгэлээс өмнө байнгын оршин суух эрхийг эхэлж өгөх систем” д асуудал байна .....


2012 оны 9дүгээр сарын 4нд хуулийн байгууллага нь гэр бүл бологч эмэгтэйчүүдийн байнгын оршин суух эрх болон иргэний харьяалалд орох аргын системийг өөрчлөнө гэсэн. Одоохондоо хуулийг гаргаагүй байна. Одоогийн байдлаар хуулийн газрын төлөвлөгөө юм.


Энэ системийг хуулийн газар нь “ гадаадын иргэн улсын иргэн болохыг хүсч байгаа тохиолдолд эхлээд байнгын оршин суух эрхийг өгөөд тэр хугацаандаа солонгост байх бөгөөд солонгос иргэний хувьд наад захын шаардлагыг хангасны дараа улсын иргэн болох өргөдөл өгөх систем юм” гэж тайлбарласан байна.


1. Иргэний харьяалалын хуулийг өөрчлөх төлөвлөгөөтэй байна гэнэ. Иргэний харьяалалд бүртгүүлэхэд солонгост доод тал нь 3 жил амьдарсан байх, 1 жилээс дээш хугацаагаар байнгын оршин суух эрхтэй байсан тохиолдолд солино. Иргэний харьяалалд бүртгүүлэхийн тулд одоогоос 2 оос3 жилээр уртасна.

2. Гэр бүл бологч эмэгтэйчүүд нь солонгос иргэн болохын тулд байнгын оршин суух эрхийн шалгалт 1 удаа, улсын иргэн болох шалгалт 1 удаа, нийтдээ 2 удаагийн дарааллыг гүйцэтгэх болно.

3. Солонгост орж ирэнгүүт шууд байнгын оршин суух эрх авах биш. Солонгос хэлний шалгалтанд тэнцсэн тохиолдолд байнгын оршин суух эрх өгнө. Яаж солонгос хэлний шалгалт авахаа хуулийн байгууллага одоохондоо мэдэгдээгүй байна.

4. Гэр бүл бологч нь солонгост орж ирэнгүүт солонгос хэлийг сурах шаардлага авч байгаа юм. Солонгост амьдрахын тулд солонгос хэл чухал шаардлагатай. Гэвч солонгос хэл хялбар биш биз дээ? Юуны түрүүнд байнгын оршин суух эрх авахад хэрэгтэй солонгос хэлний шалгалтанд тэнцэхэд 1 жил болох уу, 3 жил болох уу хэн ч мэдхгүй.Байнгын оршин суух эрх авч чадахгүй бол иргэний харьяалалд ч бүртгүүлж чадахгүй гэсэн үг.

5. Хэрвээ солонгос хань ижил нь байнгын оршин суух эрх авахад туслахгүй бол байнгын оршин суух эрх авч чадахгүй болно.

6. Байнгын оршин суух эрхийг 7 жил тутамд шинэчлэнэ. Гэхдээ1 удаа байнгын оршин суух эрхтэй үедээ салсан тохиолдолд цаашид байнгын оршин суух эрх өгөх эсэхийг тодорхой мэдээлэл өгөөгүй байна.




Бидний шаардлага

1. Улсын харьяатад бүртгүүлэх хугацааг 3 жилээр сунгахыг эсэргүүцэж байна.

2. Байнгын оршин суух эрхэд бүртгүүлэхдээ солонгос хэлний шалгалтны шаардлагын хуулийн байгууллгын төлөвлөгөөг эсэргүүцэж байна.

3. Эдийн засгийн хувьд хүнд хэцүү байгаа гэр бүл бологч гадаадын иргэдэд илүү хүндрэл үзүүлж байгаа хуулийн байгууллагын төлөвлөгөөг эсэргүүцэж байна.

4. Байнгын оршин суух эрх авсаны дараа салсан тохиолдолд байнгын оршин суух эрх хэвээрээ байх хэрэгтэй.

5. 1 удаа авсан байнгын оршин суух эрх 7 жил тутамд шинэчлэгдсэн ч ямар ч нөхцөлгүйгээр гэр бүл бологч гадаадын иргэдэд өгөх хэрэгтэй.



Бидний шаардлагыг хуулийн байгууллагад тавих болно. Унлаинд нэрээ бичнэ үү.